Эрх чөлөөний эцэг, Нобэлийн энх тайвны шагналт Нэлсон Мандэлаг эцсийн замд үдэх ёслол Йоханнесбург хотноо боллоо. Өмнөд Африкийн анхны өнгөт арьст ерөнхийлөгчийг эцсийн замд нь үдэхээр цэнгэлдэх хүрээлэнд мянга мянган хүмүүс ирсэн бөгөөд, 90 гаруй улсын тэргүүлэгчид оролцжээ.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мүн агуу удирдагчийн тухай дурсахдаа: “НҮБ Өмнөд Африкийн ард түмний эрх чөлөө, ардчиллын төлөөх тэмцлийн он жилүүдэд Нэлсон Мандэла болон тус улсын ард иргэдийг дэмжин, хамтарч ажилласаар ирсэн билээ. Арьс өнгөөр ялгаварлах үзлийг зогсоохын тулд хориг арга хэмжээ, эсэргүүцлийн жагсаал, дипломат тусгаарлалт гэх зэрэг байж болох бүхий л арга хэмжээг авч байсан. Цаашдаа ч авах болно. Бид дэлхий нийтэд дуу хоолойгоо хүргэсээр ирсэн, цаашид ч бидний тэмцэл үргэлжлэх болно.” хэмээжээ.
Мөн АНУ-ын анхны өнгөт арьст ерөнхийлөгч Барак Обама Мандэлагийн агуу үйл хэргийг дурсахдаа 20р зууны түүхэн дэх эрх чөлөө, энх тайвны үйл хэрэгт мөрөө тодоос тод үлдээсэн Ганди, Мартин Лютэр Кинг зэрэг тухайн цаг үеийн нийгмийн лидерүүдийг мөн дурьджээ. ”Бусдад итгэснээр бусдын итгэлийг хүлээх учиртайг тэрээр бидэнд өөрийн амьдралаар батлан харуулсан. Тэрээр хоригдлыг төдийгүй шоронгийн харгалзагчийг ч эрх чөлөөнд хөтөлсөн бөгөөд үүгээрээ зэрлэг балмад өнгөрсөн үеийг үл хайхрах биш харин ч түүнтэй шударга, энэрэнгүй сэтгэлээр нүүр тулах ёстойг зааж сургасан билээ.” “Нэлсон Мандэлагийн эрх чөлөөний төлөөх тэмцлийг дэмжиж байгаагаа илэрхийлдэг ч өөрийн орны ард иргэдийн нөхцөл байдал, санал бодлыг авч хэлэлцдэггүй тэргүүлэгчид ч олон байгааг бид мэднэ.” хэмээн үг хэлжээ.
Үүний дараагаар тэрээр Куба улсын ерөнхийлөгч Раул Кастротой гар барьсан нь АНУ, Куба хоорондын 50 жилийн турш үргэлжилсэн дайсагналын түүхэн агшин байсан юм.
Дэлхийн хүн Мадибаг энэ амралтын өдрүүдэд нутаглуулах юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Кубын Ерөнхийлөгч Раул Кастротой гар барьсан нь
Хүндэтгэлийн арга хэмжээн дээр өөрсдийнхөө зургийг авч суугаа Барак Обама, Англи болон Дани улсын ерөнхий сайд нар.
АНУ-ын 42,43 дахь ерөнхийлөгч Билл Клинтон болон Жорж Буш нар яриа өрнүүлэв
Сэтгэгдэл ( 1 )
obama yun ailguen