Орон нутгийн гал унтраах ангийн мэдээлснээр өнөөдөр Хятадын Шэнжэн хотын худалдааны төвд гал гарч 16 хүн амиа алдаж 5 хүн бэртжээ. 1000 м2 талбайн галыг унтраахаар 145 гал унтраагч ажиллажээ. Синьхуа агентлагийн мэдээлснээр шөнийн нэг цагийн үед гал гарч эхэлсэн бөгөөд өглөө гэхэд бүрэн унтрааж дуусчээ.
Одоогийн байдлаар гал гарах болсон шалтгаан тодорхойгүй байгаа юм.
Гал гарсан төв нь Шэнжэний Гонмин шинэ гудамжинд байрлалтай тариаланчдын бөөний дэлгүүр байсан байна.
Сэтгэгдэл ( 0 )