200 мянган хүн Ангараг гараг дээр амьдрах хүсэлт гаргажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 12

Та Ангараг гараг дээр амьдрах анхны хүмүүсийн нэг болохыг хүсч байна уу? “Маrs One” төслийн хүрээнд Данийн нэгэн компани дөрвөн хүнийг Марс руу илгээхээр болжээ. Хамгийн гол нь сонгогдсон хүмүүс дэлхий рүү эргэж ирэхгүй юм.

Харилцаа холбооны  хиймэл дагуул, сансрын тусгай хөлөг онгоц ашиглах уг төслийг 2018 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд эхний ээлжинд хүн амьдрах орчинг бий болгох зорилгоор техник төхөөрөмж илгээхээр болсон байна. Хэрвээ энэ оролдлого амжилттай болвол 2025 он гэхэд Марс гараг дээр хүн тодорхой  хугацаанд амьдрах боломжтой болно гэсэн таамаг дэвшүүлээд байгаа юм.

Энэхүү төслийг 4 сард олон нийтэд зарласнаас хойш хүмүүс нааштайгаар хүлээн авч одоогийн байдлаар 200,000 гаруй хүн сайн дураар Ангарагт очихоор бүртгүүлжээ. Эргэж  ирэхгүйгээр тэндээ нутагшина гэсэн нөхцөл ч  тэдэнд айдас төрүүлээгүй болотой. “Айх зүйл юу байна? Харин ч би маш их догдолж, сонгогдохыг тэсэн ядан хүлээж байна. Энэ төсөлд оролцох нь миний амьдралын гайхалтай мөч болоод зогсохгүй, хүн төрөлхтөнд асар их боломж бололцоог нээж өгнө гэдэгт итгэлтэй байна.” гэж нэгэн хүсэлт гаргагч мэдэгджээ.

Өргөдөл хүлээн авах хугацаа дууссан бөгөөд, дараагийн шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг он гарахаас өмнө зарлах юм. Олон жилийн турш эрдэмтдийн ахнааралд байсан Марс гарагт өргөн хүрээний судалгаа шинжилгээ хийх анхны  хувийн хөрөнгө оруулалттай  төсөл гэдгээрээ “Mars One” онцлог юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хулан(103.26.193.107) 2016 оны 01 сарын 07

Uneheer Hun amidarch boloh bolov uu?

0  |  0
Top