Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гоо сайхны ойлголтыг тодорхойлж, үзэсгэлэн төгс эмэгтэйг бүтээхээр 20-50 насныхны дунд судалгаа явуулжээ. Судалгаанд оролцогсдод оддын хамгийн таалагддаг нүүрний хэсгийг нийлүүлүүлэх даалгавар өгчээ. Ингээд эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн хувьд гоо сайхны тодорхойлолт өөр өөр байдаг нь нотлогдсон байна. Эрчүүдэд Шакирагийн шаргал үс, Жэнифэр Энистоны дух, Кэйт Мидэлтоны хөмсөг, Мила Кунисын нүд, Миранда Кэррийн хамар, Мэган Фоксын эрүү, Анжэлина Жолигийн хацар болон булцгар уруул таалагддаг байна.
Харин эмэгтэйчүүдэд хар бор үс, Натали Портмэний дух, Кара Дэлавингийн өтгөн хөмсөг, Кира Найтлигийн хацар, Скарлет Йохансоны уруул таалагддаг юм байна. Ийнхүү хүйсийн ялгаан дээр тулгуурлан хамгийн сайхан хоёр эмэгтэйн дүр төрхийг компьютер график ашиглан бүтээснийг хүргэж байна.
Сэтгэгдэл ( 1 )
эмэгтэйчүүдийнх нь сонголт гоё байна.