Мандэлаг үдэх ёслол дээр хөгөө чирсэн залуу хэн байв

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 12

Өмнөд Африкийн Сонсголгүй иргэдийн холбооноос Ерөнхийлөгч агсан Нэльсон Мандэлаг үдэх томоохон арга хэмжээнд  хэлмэрчээр ажилласан хүний эсрэг гомдол мэдүүлсэн байна.

Тус улсад төдийгүй дэлхийд данстай энх тайвны зүтгэлтэнг сүүлчийн замд нь үдэх олон улсын шинжтэй арга хэмжээнд төрийн тэргүүний хэлсэн үгийг сонсголын бэрхшээлтэй иргэдэд хүргэх үүрэгтэй хэлмэрч залуу агаарт гараа савчиж ямар ч утгагүй үйлдэл хийсэнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд төдийгүй, арга хэмжээг онлайнаар шууд үзсэн үзэгчид ч дургүйцэж байгаа юм. Түүхэн дэх чухал үйл явдлыг ийнхүү бусниулсан нь арга хэмжээ зохион байгуулагчдын төдийгүй цаашлаад Өмнөд Африкийн хувьд ихээхэн ичгэвтэр хэрэг юм.

Хачирхалтай  нь энэ дүр эсгэгч залууг хэн болохыг хэн ч мэдэхгүй байгаа юм.  Яаж энэ үйл ажиллагаанд  оролцсон, яах гэж ийм увиагүй үйлдэл хийсэн нь ч тодорхойгүй байна. АНУ-ын ерөнхийлөгч  Барак Обама, Өмнөд Африкийн ерөнхийлөгч Жэкоб Зума нарыг мянга мянган хүний өмнө гашуудан, хүндэтгэлийг үг хэлж байхад хажууд нь хээв нэг гараа савчиж зогссон энэ эрийг дэлхий нийтээр сураглаж байна.


 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tom hvn (80.250.27.148) 2013 оны 12 сарын 13

yamrch goyiin darga yoronhiilogch bh

0  |  0
Od (103.26.194.108) 2013 оны 12 сарын 12

Helgui dulii humuust zoriulj bailbarlaad bna erhem setguulchee, uuriin chini umnuus ichij uheh ni

0  |  0
Top