40 жилийн турш бие биетэйгээ нөгчсөн 4 үеийн гэр бүлийг Австралийн алслагдсан тосгоноос илрүүлжээ
Хүүхэд хөгшчүүл нийлсэн 40 хүнтэй гэр бүл соёл иргэншлээс ангид, ямар ч цахилгаан, цэвэр усгүй хоёр майхан, хоёр чиргүүлд амь зууж байсан талаар Австралийн хэвлэлээр өнөөдөр мэдээлсэн байна. Хамгийн аймшигтай нь тэд байнга өөр хоорондоо бэлгийн хавьталд ордог байсан нь олон нийтийг цочроогоод байгаа юм.
Энэ гэрийн хүүхдүүд бичиг үсэг тайлагдаагүй төдийгүй, нүүр гараа угааж, үсээ самнаж ч мэддэгүй бөгөөд бие физиологи болон сэтгэхүйн хувьд асуудалтайг эмч нар тогтоожээ.
9-өөс 14 настай хүүдүүд багаасаа эхлэн өөр хоорондоо бэлгийн гаж үйлдэл хийдэг байсан төдийгүй, томчуудын увиагүй үйлдлийг ч байнга ажигладаг байсан байна. Бэтти Колт гэх 46 настай эмэгтэй өөрийн төрсөн ах, аав, нөхөр гэх мэт гэр бүлийн ихэнх эрчүүдтэй хавьтаж 13 хүүхэд төрүүлжээ. Одоогийн байдлаар энэхүү замбараагүй хэргийг Нью Сауф Уэльсийн шүүх хариуцан ажиллаж байгаа юм. 40 жилийн турш цус ойртсоноос болж олон ч хүүхэд эндсэн талаар тэд мөн ярьжээ.
Хүүхдүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгч, тусгай тасагт эмчлүүлж байгаа бөгөөд заримыг нь асрамжийн газарт аваачсан байна. Хүүхдүүдийн бага насыг сүйтгээд барахгүй нийгэмд завхай үлгэр дууриалал үзүүлсэн эцэг эхэд нь ямар хариуцлага хүлээлгэх нь тодорхойгүй байгаа юм.
Сэтгэгдэл ( 13 )
Өмнөговийн Манлайд ч байдаг биздээ!
nogoo ertnii zerleg xumuusiin suulch um uu,avstalid ugaasaa bj bolox bx
Zavasn blgui yadiin OD oo
zawaarsiin be