"Chanel" фирмийн дизайнер Карл Лагерфельд холливудын жүжигчин Кристен Стюартэд маш ашигтай санал тавьсан байна. Нэрт дизайнер жүжигчин бүсгүйг шүтдэг хэмээн нэгэн арга хэмжээний үеэр хэлжээ. Тиймээс Кристен Стюартыг нэрт брэндийн нүүр царай болгох санал тавьсан гэнэ.
Жүжигчин бүсгүй Даллас хотноо болсон "Chanel Paris-Dallas" шинэ коллекцийн нээлтэд оролцсон бөгөөд "Бүрэнхий" киноны зарим уран бүтээлч ч мөн оролцжээ. Карл Лагерфельд өөрийн шилдэг бүтээлүүдийг "Chanel Metiers d\”Art" нэртэй загварын шоуд толилуулжээ. Тэрбээр "Chanel" фирмийг алдаршуулахаар ажиллаж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )