Хятадын ”Хаш Туулай” анхны зургаа амжилттай илгээлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 16

Хятадын “Jade Rabbit” буюу “Хаш Туулай” хэмээх анхны сансрын төхөөрөмж саран дээр амжилттай газардсан талаар Синьхуа агентлаг мэдээллээ. Хятадын баруун өмнөд хэсгээс хөөрснөөс хойш 12 хоногийн дараа саран дээр газардсан бөгөөд 1976 оноос хойш саран дээр зочлох анхны Хятад сарнаар аялагч аппарат болж байгаа юм.

Дэлхийгээс хөөрөөд саран дээрх бүхий л үйл явцыг бичлэг дээр буулгаж Бээжин дэх нислэгийн удирдлагын төв рүү илгээсэн байна.

Цагт 200 м хурдалдаг энэхүү төхөөрөмж нь гурван сарын турш саран дээр ажиллах бөгөөд  хөрсний гадаргын найрлага, геологийн бүтцийг судлах юм. Харин “Чанг-и-3” сансрын эрдэм шинжилгээний станц бүтэн жилийн турш эрдэм шинжилгээний хайгуул хийхээр төлөвлөгджээ.

Ийнхүү Хятад улс  Орос, АНУ-ын дараа дэлхийн дагуул руу сансрын хөлгөө илгээсэн гурав дахь орон болж байгаа юм.

 “Мэдээж энэ бол чухал ач холбогдол бүхий үйл явдал.  Хүнийг хэрхэн сансарт  илгээх, яаж сансрын станц барих, цаашлаад Сар болон Ангараг гариг гэхчлэн нарны системийг судлах талаар тэд эхнээс нь суралцаж байна. Энэ ажиллагааны эхлэлээ ч амжилттай тавьсан бөгөөд  20, 30 жилийн дараа гэхэд  Орос, АНУ-тай өрсөлдөж, магадгүй зарим салбарт тэднийг тэргүүлж ч болох юм.” гэж  “Jane's Space Systems & Insudtry”-ийн Питэр Бонд хэвлэлд мэдэгдсэн байна. 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top