Эрх баригчдын мэдээлж байгаагаар зорчигч тээврийн автобус хурдны зам дээр осол гарган фургон дээр унаж олон хүний аминд хүрсэн байна. Осол үүрийн 5:15 цагт Паранаг хотын ойролцоо болсон талаар Филиппины Мэдээллийн Агентлаг мэдээллээ. Амиа алдсан 18 хүнээс гадна, автобусны жолоочоос гадна 16 хүн хүнд бэртэл авчээ.
Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд цагдаагийнхан хэргийг шалгаж байгаа юм.Энэ хэрэгтэй холбогдуулан осолдсон автобусны “Дон Мариано” тээврийн компанийн үйл ажиллагааг түр зогсоосон бөгөөд компанид хамаарах 78 автобусны жолоочдыг мэргэшүүлэх сургалтанд дахин сургахаар болжээ.
Юун түрүүнд жолоочийн цуснаас шинжилгээ авч түүнийг мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг тогтоох юм.
Сэтгэгдэл ( 0 )