Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны нагац ах Чан Сон Тэкийг цаазласнаас хойш Пхенъянд онц байдал тогтоожээ. Цаазын дараа Пхенъян руу орох замыг хааж, орж гарсан бүгдийг нарийн шалгаж буйтай холбоотойгоор ард иргэд айдас түгшүүрт автсан талаар Өмнөд Солонгосын “Чосон Ильбо” мэдээлж байна.
Эх сурвалжуудын мэдэгдсэнээр “Алхам тутамд бичиг баримт шалгаж, нийслэл рүү орох замыг хаасан нь ихээхэн түгшүүр төрүүлж байгаа юм. Пхенъяны ард иргэд олон нийтийг хоморголон устгах вий гэсэн айдаст автаад байгаа ” гэжээ. Зөвхөн энэ онд гэмгүй иргэдийг цаазаар авсан тохиолдол 40 гаруй бүртгэгдсэн.
Түүнчлэн ойрын үед Ганвондо дахь Вонсанд байрлах Чан Сон Тэкийн гэр бүлийнхнийг ч устгаж магадгүй гэсэн таамаг байгаа юм. Авилга авсан, төрийн эргэлт хийхийг завдсан гэж буруутгагдан цаазлуулсан Чан Сон Тэк агсаны гэргий Ким Кён Хи-г өршөөн хэлтрүүлж, албан тушаалд нь үлдээх болсон талаар Өмнөдийн хэвлэлээр цацагдаад байсан юм. Учир нь тэрбээр Ким Чен Ир-тэй ойр дотно байсан бөгөөд, нөхрийг нь шийтгэж, албан тушаалаас огцруулах явдлыг дэмжсэн гэж зарим ажиглагчид үзжээ.
Тэрбээр Ардчилсан Солонгосын Ажилчдын намын Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, армийн генерал цолтой юм. Сүүлийн үед зүрх, элэгний өвчнөөс болж олон нийтийн өмнө гарахгүй байгаа билээ. Ким Чен Ун нагац ахынхаа гэр бүлийг хэрхэх нь олны анхаарлыг ихээхээн татаж байна.
Сэтгэгдэл ( 3 )
bid jargaltai bnaa so ugaasaa aimaar uls
Үзүүлэнгийн хотыг нь үзчихээд л ирсэн байлгүй дээ өөрөө. Ийм удирдагчтай улс яаж өөдтэй байхав дээ. Байнгын өлсгөлөн хэзээ ч үхэхээ мэдэхгүй дарангуйлалд
zaa ene uls tusgaar tognoson buren erht uls uursduu ymar zasaglal songohoo uursduu medej bgaa uls utaanaasaa salj chadahgui manai mongoliin hajuud hamaagui der uls bnlee dee sayhan ochij uzlee