Хятадын Шинжаань-Уйгарын автономит бүс нутагт эмх замбараагүй байдал үүсгэсэн 14 уйгар иргэнийг цагдаа нар буудан хороожээ. Энэ явдлын улмаас хууль сахиулахын хоёр ажилтан амиа алдсан байна.
“Ройтэрс” агентлагийн мэдээлснээр Кашгар хотын ойролцоох нэгэн тосгонд эсэргүүцлийн хөдөлгөөн гарсан учир цагдаа нар хууль зөрчигсдийг баривчлахаар ирсэн байна. Харамсалтай нь орон нутгийн иргэд цагдаа нарт эсэргүүцэл үзүүлж, тэдэн рүү шатамхай шингэн бүхий лонх шидэж эхэлжээ. Үүнээс болж хоёр хууль сахиулахын ажилтан амиа алджээ. Энэ үеэр цагдаа нар эсэргүүцэгчид рүү гал нээж 14 хүний аминд хүрчээ.
Энэхүү бүс уйгарууд, Дорнод Туркестаны лалын хөдөлгөөнийхөн болон хятадуудын хооронд байсхийгээд зөрчил гардаг. Шалтгаан нь хятадууд тэдний үндэсний үзлийг буруутгаж, харин уйгарууд автономит эрхийг нь хязгаарлалаа гэж дургүйцдэг. 2009 онд Өрөмч хотод болсон зөрчлөөс болж 197 хүн амиа алдаж байсан юм.
Сэтгэгдэл ( 2 )
hytad ene baidlaaraa zadrana.adilhan hun alsan hytad yl abdaggui zubhun uigaruudiigtsaazalj baigaa ni boslogo gargahad hurgej bna.
daranguulaliig ustgakh kheregtei shuu