АНУ-ын арми агаарын байг устгахад зориулсан газар дээрх нүүдлийн өндөр хүчин чадалтай лазерийн төхөөрөмжийг туршсан тухай тус улсын зэвсэгт хүчний хэвлэлийн алба дурьдсан байна.
Өнгөрөгч сарын 18-аас 12-р сарын 10-ны хооронд болсон туршилтын үед Нью-Мексикогийн сургуулилтын талбарт 10 кВТ-ын хүчин чадалтай байлдааны лазер 90 минометын сум, нэлээд хэдэн нисэгчгүй онгоцыг сөнөөсөн байна.
Ирээдүйд хөдөлгөөнт тавцан дээр 50 кВт-ын хүчин чадалтай лазераар, мөн цаашлаад 100 кВт-ын төхөөрөмжөөр тус тус сольж суурилуулах юм байна. Лазерийн хүчин чадлаа нэмэгдүүлэх нь илүү өндөр хурдтайгаар байг онох боломжийг олгох аж.
Сэтгэгдэл ( 0 )