Диана гүнжийн үхэлд Британийн цэргийн хүчин хамаатай байж болзошгүй талаар “CNN” мэдээллээ. Лондоны цагдаагийн байгууллагаас одоогийн байдлаар хөдлөшгүй нотлох баримт олоогүй байгаагаа өнгөрсөн Даваа гаригт хийсэн мэдэгдэлдээ дурьджээ. ”Бид нотлох баримт байж болзошгүй бүхий л сэжүүрийг шалгасан” гэжээ. Агаарын тусгай алба Диана гүнжийн үхэлд хамаатай байж болзошгүй боловч хараахан нотлох баримт олоогүй байгаа гэсэн эцсийн дүгнэлтэд хүрчээ.
Диана гүнж, түүний найз залуу Доди Файд болон жолооч Хэнри Пол нар нас барснаас хойш 18 жил өнгөрч байгаа юм. Мөрдөн байцаагч нар Полыг машин барьж явах үедээ согтууруулах ундаа хэрэглэснээс болж хурд хэтрүүлсэн гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Диана гүнжийн аллагад цэргийн хүчний оролцоо тодорхой хэмжээгээр байсныг Британийн хэвлэлүүд мэдээлж байгаа юм.
Британийн цэргийн хүчний мэргэн бууч залуу нэгэн хамтран зүтгэгчийнхээ шүүх хуралд гэрчээр оролцсоноос хойш гэнэтийн үхлээр амиа алдсан нь энэхүү хэргийн сэжүүр болсон юм. Амиа алдсан залуугийн хадам эцэг эх уг хэргийн талаар гараар бичсэн долоон хуудас бүхий захидлыг “Sunday People” сонинд илгээсэн байна. Тэрхүү захидалд залуу амиа алдахын өмнө томоохон аллагын цаана цэргийн хүч, цаашлаад улс төрийн явуулга байсныг гэргийдээ хэлж байсан талаар дурьджээ. Диана гүнж 31-хэн настайдаа тэнгэрт хальсан бөгөөд түүнийг оршуулах ёслолыг дэлхий даяар 2.5 тэрбум хүн шууд үзэж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )