“Yahoo” хэрэглэгчдээсээ уучлал гуйв

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 17

“Yahoo” корпорацийн захирал Марисса Мэйер өнгөрөгч долоо хоногт “yahoo”-гийн цахим шууданд том хэмжээний саатал гарсанд  хүлцэл өчлөө.

Энэ сарын 9-ний өдөр “Yahoo”-гийн цахим шуудан түр ажиллагаагүй болсон бөгөөд үүнтэй холбогдуулан албан ёсны “Tumbler” хуудаснаа хэрэглэгчдээсээ уучлал хүссэн зурвасыг бичиж үлдээсэн байна. “Манай хэрэглэгчдийн хувьд хэцүүхэн долоо хоног болж өнгөрлөө. Бид асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэхийг хичээсэн боловч урьд өмнө гарч байгаагүй гэмтэл байсан учраас нилээд удаан хугацаанд арга хэмжээ авлаа. Манай хэрэглэгчдийн 1 хувьд энэхүү системийн асуудал үүссэн. Одоогийн байдлаар системийг 99 хувь сэргээж чадсан.  Та бүхний ажлыг алдагдуулж хариуцлагагүй ажилласандаа хүлцэл өчье. Бид цаашид улам сайн ажиллах болно” гэжээ.

Тэрбээр өнгөрcөн жил “Yahoo”-гийн захирлаар томилогдсон бөгөөд интернет магнатыг шинэ шатанд хүргэхээ амлажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top