Хойд Солонгос цахим ертөнц дэх 100 мянган мэдээллийн архиваа устгажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 18

Хойд солонгосын албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслийн веб сайтууд архивын 100 мянга гаруй материалыг  устгажээ. Энэ тухай мягмар гаригт АНУ-д суурилдаг North Korea News мэдээллийн сайт  мэдээлсэн байна.  Тодруулбал “ЦТАК агентлагийн цахим сайтанд  солонгос хэл дээр байсан 35 мянга орчим мэдээ материалууд  устгажээ. Бусад гадаад хэлүүд дээр байсан материалуудыг ч мөн адил устгасан байна. Одоогийн байдлаар ЦТАК-ийн цахим  сайтын хайлтын системд  зөвхөн 2013 оны 10-р сарын нэгнээс хойшхи мэдээлэл байгаа аж.  Харин  БНАСАУ- ын удирдагч Ким Чен Унтай холбоотой  мэдээлэл устаагүй байгаа юм. Мөн  БНАСАУ-ын эрх баригч Солонгосын Хөдөлмөрийн намын төв хэвлэл болох “Нодон синмун” сонины веб-сайтуудын архиваас 20 мянга орчим материал алга болжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар дээрх үйл ажиллагаа нь эртнээс төлөвлөсөн байж болзошгүй гэнэ. Хойд Солонэгосын эрх баригчдад 12 дугаар  сард төрөөс урван тэрсэлсэн хэргээр гэм буруутай цаазлагдсан одоогийн удирдагч Ким Чен Уны авга ах Чан Сон Тхэкийн тухай нийтлэлүүдийг устгахад илүү их анхаарал хандуулж байгаа аж.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.26.194.20) 2013 оны 12 сарын 18

muu eriin uls

0  |  0
Top