Франц улсын Каен их сургуульд 2 жилийн туршид хийгдсэн "Хортон шавьж устгах бодист тэсвэртэй хувиргасан амьд организмаас гаралтай эрдэнэшиш ба газар тариалангийн хортон шавьж устгах бодисийн урт хугацааны хор хөнөөл" сэдвээр хийсэн судалгааны аймшигтай үр дүн нь хувиргасан амьд организмаас гаралтай улаан буудайгаар хооллосон хулганууд маш том хавдартай болсон байна.
Тэрхүү улаан буудайгаар хооллосон судалгаанд хамруулсан 100 эм хулганы 70 хувь нь, 100 эр хулганы 50 хувь нь том хавдраас болж үхсэн бөгөөд бөөр, элэгний архаг өвчтэй болжээ. Ийнхүү дэлхий даяар Монсанто үйлдвэрийн хортон шавьж устгах бодис болон хувиргасан амьд организмаас гаралтай хүнсийг дэлхийн олон улс импортоор оруулах, тухайн оронд энэ аргаар хүнс тариалахыг хориглоод байна.
Үүнд Орос, Австри, Болгар, Франц, Герман, Грек, Унгар, Люксенбург зэрэг улсууд багтаж байгаа аж. Жишээ нь, Итали улсын 25 аймаг, хотуудад хувиргасан амьд организмаас гаралтай хүнсийг хорьсон. Австри улс 3 төрлийн хувиргасан амьд организмаас гаралтай эрдэнэ шишийг хорьжээ.
Англи улсад хэдэн зуун сургуулиудын үдийн хоолонд хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг хорьсон байна. Хувиргасан амьд организмын тариалалтыг тодорхой хэсэг газарт хорьсон. Норвеги улс зарим төрлийн антибиотект тэсвэртэй ген агуулах хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний импортыг хорьсон бол Австралийн баруун хэсэгт худалдааны зориулалтаар хувиргасан амьд организмын тариалалт хийхийг хорьжээ. Австралийн аймаг хотууд хувиргасан амьд организмын тариалалт хийхгүй байх эсэхээ өөрсдөө улсын зөвшөөрөл авалгүйгээр шийдэх эрхтэй болсон байна. Шинэ Зеландийн зарим нутагт хувиргасан амьд организмын тариалалт хийхгүйгээ зарласан. Тайланд улс 40 төрлийн хувиргасан амьд организмаас гаралтай газар тариалангийн бүтээгдэхүүний импортыг хорьжээ. Саудын Араб улс хувиргасан амьд организмаар хийгдсэн бүх хүнсийг хориглож, хувиргасан амьд организмаас гаралтай улаан буудайн импортыг хорьсон байна. Ийнхүү Филиппин, Египт, Алжир, Бразил, Парагуай зэрэг улсуудад энэ хориг хэрэгжээд байна. АНУ-д маш олон тооны өргөдөл, гомдол саналын дагуу хориг тавихыг шаардаж хөдөлгөөн өрнөж байгаа юм байна.
Сэтгэгдэл ( 4 )
geniin uurchlulttei buteegdehuunuud manaid iheer orj irdeg gaduur zaragdaj baigaa pechenuud ihenh n gmo baidag tiimees ali boloh pechen idehgui baihiig sanuulj baina
Gants nogoo ch bish mcdonald KFC turgen hool belen goimon bugd iim bodis orson gedgiin bnalee !!! China nogoo jims ewgui dee !!!
Хувиргасан амьд организм гэдэг нь тухайн таримлыг ган, овчин, химийн хор, шавьж хорхойнд тэсвэртэй болгох гэж генд нь оор амьтан ургамлын генийг нэмж хийж оорчлолт хийж ургац алдахгуй их ашиг олдог юмаа. Тэгэхээр ийм таримал идсэн хуний генд бас оорчлолт гардаг гэсэн уг. Генийн оорчлолт хамгийн их хийдэг таримал бол шар буурцаг, эрдэнэ шиш, томс, улаан буудай
Манай улсад хувиргасан амьд организмаас гаралтай шошоор хийсэн дупу, хаадын хунс гээд шошоор хийсэн махыг цагаан хоолтонгууд маш их суртчилж байна даа. Энэ улсууд уншаасай энэ мэдээг