Хятадад шувууны ханиадны шинэ вирус илэрчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 18

“Синьхуа”  агентлагийн мэдээлж байгаагаар энэ сарын 6-нд Хятадад 72 настай эмэгтэй амьсгалын замын саатлаас болж нас баржээ. Мэргэжилтгүүд эмэгтэйн үхлийг шувууны ханиадны  H10N8 вирустэй холбон тайлбарлаж байгаа бөгөөд  урьд өмнө энэхүү вирус хүнд халдаж байсан удаагүй юм.

Тэрхүү эмэгтэй нас барахынхаа өмнө Наньчан хотын эмнэлэгт уушгины үрэвслийн эмчилгээ хийлгэж байсан байна. Мөн тэрээр цусны даралттай гэсэн оноштой байсан бөгөөд  эмнэлэгт хандахын өмнө амьл шувуу зарж байсан захад очсон байна. Одоогийн байдлаар тэрхүү эмэгтэйн дэргэд байсан ар гэрийнхэнд  шувууны ханиадны шинж тэмдэг илрээгүй байна.

Энэ жилийн гурван сард Хятадад анх удаа H7N9 вирусын халдварын анхны тохиолдол илэрч байсан юм. Түүнээс хойш нийт 142 хүн халдвар авсан талаар мэдээлэл цацагдаж байсан ба өнгөрсөн сард 45 хүн амиа алдсан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top