Дэлхийн хамгийн нэр хүндтэй сургуулийн нэг болох Харвардын дөрвөн хичээлийн байранд тэсрэх бөмбөг тавьсан гэх мэдээлэл хэвлэлээр цацагдсан. Энэхүү мэдээллийн мөрөөр АНУ-ын Тусгай хүчнийхэн газар дээр ирж оюутан, багш нарыг хичээлийн байрнаас гарган, бүтэн нэгжлэг хийсэн юм. Гэвч нэгжлэгийн үр дүнд ямар ч тэсрэх бөмбөг илрээгүй бөгөөд, хэн нэгний даажигнал байсан болж таарчээ.
Харин өнөөдөр худал мэдээлэл цацсан байж болзошгүй нэгэн эрэгтэй оюутныг цагдаа нар саатуулсан байна. Элдо Ким хэмээх 20 настай тус сургуулийн оюутан залуу бөмбөг тавьсан талаарх мэдээг сургуулийн захиргаа болон холбогдох газруудад цахим шуудангаар илгээжээ. Мөн Харвардын хоёр төлөөлөгч болон тус сургуулийн сонины эрхлэгчид “Тэсрэх бөмбөг оюутны хотхоны ойр хавьд байгаа” гэсэн мессеж илгээсэн байна.
Их сургуулийн дөрвөн байрны хоёрт нь тэсрэх бөмбөг суурилуулсан гэж залуу худал мэдээлэлдээ дурьдсан бөгөөд, тэдгээр байрны нэгд Элдо шалгалт өгөх байжээ.
Ким-д эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд түүнийг шүүх хурал Лхагва гаригт болох юм. Хэрэв түүний гэм буруутай нь нотлогдвол түүнд 5 жил хорих ял эсвэл 250,000 долларын торгууль ноогдуулж болзошгүй.
Сэтгэгдэл ( 0 )