Саяхан Эдвард Снөүдэн өөрт нь улс төрийн орогнол өгвөл Бразилийн эрх баригчидтай хамтран ажиллаж, АНУ-с нууцаар ажиглалт хийсэн хэргийг мөрдөх ажилд туслахаа амласан.
Харин өнөөдөр Бразилийн талаас түүнд улс төрийн орогнол олгохгүй гэдгээ “Ройтэрс” агентлагаар дамжуулан мэдэээджээ.
Тэрбээр Бразилийн эрх баригчдад төдийгүй ард олонд хандан захидал бичсэн ба уг захидалд АНУ-ын хууль бус хяналтын ажиллагааг эрс эсэргүүцэн, буруушаасан нь түүнд гүн сэтгэгдэл үлдээсэн талаар бичсэн юм.
“Эдвард Снөүдэн бидэнд улс төрийн орогнол хүссэн албан ёсны хүсэлт ирүүлээгүй. Албан ёсны бичиг баримтгүйгээр бидний зүгээс түүнд орогнол олгох үндэслэл байхгүй” гэж Бразилийн тал өнөөдөр мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )