Сингапур гадны ажилчдыг албадан гаргана

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 18

Энэ сарын эхэнд Сингапурын Энэтхэг хороололд болсон автомашины ослын дараагаар үймээн самуун үүсгэж, бослого гаргасан  52 энэтхэг үндэстэн болон цөөн тооны бангладеш иргэдийг нутаг руу нь буцаахаар болсон тухай Цагдаагийн газрын төлөөлөгч Эн Жү Хи хэвлэлийнхэнд мэдэгджээ.

Албаныхны мэдээлж байгаагаар үймээнд оролцсон 53 хүнийг түр хорьж байсан юм. Саатуулагдсан гадны ажилчид Сингапурт тав хүрэхгүй жил ажилласан бөгөөд тэдний тэн хагас нь барилгын ажилчид байсан байна.

Хэргийн мөрдөн байцаалт үргэлжилсээр байгаа бөгөөд, хэрэгт холбоотой 28 хүнд хэрэг үүсгэсэн ба долоо хүртэлх жилээр хорих ял өгч магадгүй байгаа юм. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top