Христэд итгэгч 1000 гаруй хүний амийг хороожээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 19

Олон улсын хүний эрхийн “Эмнэсти Интернэйшнл” байгууллагын мэдээлснээр Төв Африкийн Бүгд найрамдах улсад 1000 гаруй хүний амийг хороосон хэрэг гарчээ.

Албан бусаар хүмүүсийг цаазаар авч, тэдний биеийг гэмтээж, шашны байгууламжуудыг  сүйтгэн, галдан шатааж, иргэдийг массаар нь шахан гаргах үзэгдэл газар авсан тухай тэд  мэдээлж байна.

Мусульман  шашныг дэмжигч “Селека” болон бусад бүлгэмүүд энэ оны гуравдугаар сард нийслэл Банги хотыг түрэмгийлэн эзэлснээр Ерөнхийлөгч Франциоз Бозиз Камерон руу дүрвэж, тус бүлгийн  тэргүүлэгчдийн нэг болох Мишэл  Жотодиа өөрийгөө Ерөнхийлөгчөөр зарлаад байсан юм.

Удалгүй “Селека” бүлгэм бутарсан боловч 15 мянга гаруй гишүүн нь зэвсгээ хадгалж ийнхүү нийслэл болон  бусад хот тосгонд үймээн үүсгэж эхэлжээ. Тэдний гол бай нь Христийн шашинтнууд бөгөөд тэд  “Anti-Balaka” гэх бүлэг үүсгэж тэдэнтэй тэрсэлдэж эхлээд байгаа юм. Муслим шашинтнууд хоёр хоногийн дотор Христэд итгэгч 1000 гаруй хүний амийг хороосон бөгөөд, үүнд бага насны хүүхэд, эмэгтэйчүүд ч нэлээд байсан юм.

Иймд хүний эрхийн байгууллагын зүгээс үймээнийг зогсоож, иргэдийг түрэмгийллээс аврах зорилгоор НҮБ-аас тусламж хүссэн байна.

ТАБНУ газар нутгийн хэмжээгээр Францтай ойролцоо бөгөөд алмааз, алт, зааны яс зэрэг байгалийн нөөц баялаг ихтэй орон юм. Тэд Францын колоничлолоос гарч тусгаар тогтноод 53 жил өнгөрсөн хэдий ч улс төр болон эдийн засгийн салбар нь тогтворгүй хэвээр байгаа юм.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hmm(175.200.244.138) 2013 оны 12 сарын 19

delhiig tseverleh ymsan yanz buriin muu yoriin shashin bas hoid solongos gh met

0  |  0
ХӨХРӨГЧ(203.194.114.149) 2013 оны 12 сарын 19

ГАЗАР ГАЗРЫН ЭЛИЙ БАЛАЙ ШАШНУУДЫН ХООРОНДЫН ЗӨРЧИЛ БОЛ ЭНЭ ДЭЛХИЙ ДЭЭР ГАРДАГ БҮХ ТЭМЦЭЛ, ЗӨРӨЛДӨӨН, ЦУСТ МӨРГӨЛДӨӨН, ДАЙН БАЙЛДААНЫ ҮНДСЭН ГОЛ ШАЛТАГ НЬ БОДЛОГ. ТЭД АЛЬ БОЛОХ ОЛОН МУЛГУУГ ӨӨРТӨӨ ТАТАЖ, ТЭДНИЙ ЦУС ХӨЛСӨӨР АМЬДРАХЫН ТӨЛӨӨ ЗАХ ЗЭЭЛЭЭ БУЛААЦАЛДДАГ ЮМ ДАА. ХАРСАН ШАШИН БОЛГОНДОО МУНХАГ УХААН, МУЛГУУ ОЮУНАА ТУШААДАГ МАНАЙ МОНГОЛЧУУДЫН ДУНД ИЙМ ЦУСТ МӨРГӨЛДӨӨН ГАРАХАД ТУН Ч ОЙРХОН БОЛСНЫГ ХҮМҮҮС МИНЬ АНЗААРАЙСАЙ ДАА. ХҮН ТА ӨӨРӨӨ Л БУРХАН. ӨӨР ХААНА Ч ТИЙМ БУРХАН, ЭЗЭН, ИВЭЭГЧ, ХАМГААЛАГЧ МЭТ НЬ БАЙХГҮЙ. ТА ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ Л ЭЗЭН ТЭНГЭР БИЛЭЭ!!!

0  |  0
Top