Токио хотын дарга огцров

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 20

Авлигын хэрэгт холбогдоод буй Токио хотын захирагч Наоки Иносэ өчигдөр албан ёсоор огцорч буй­гаа мэдэгджээ. 2020 оны зуны олимпийг өөрийн хотноо зохион байгуулах эрх авахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэх түүнийг тойрсон дуулиан ийм шийдвэр гаргахад хүргэсэн аж. Өнгөрсөн оны сүүл­чээр болсон сонгуулиар тэрээр ялалт байгуулж, Токио хотын захи­рагч болсон билээ. Гэвч сонгуулийн өмнөх кампанит ажилдаа зарцуу­ла­хаар эмнэлгийн бизнес эрхлэгч нэгэн эрхмээс 50  сая йен буюу ойролцоогоор 500 мянган ам.долларын зээл авсан гэж үзэж буй. Тэрээр энэ талаараа санхүү­гийн баримтдаа тусгаагүй нь саяхан ил болжээ. Японы хуулиар нэр дэвшигч аливаа нэгэн хувийн хэвш­лээс мөнгө авахыг хориглодог  аж. Мөн сонгуулийн үеэр авсан хан­див, мөнгөний талаар баримтдаа заавал тусгасан байх ёстой ажээ. Н.Иносэ бизнесмэнээс авсан мөнгөө сон­гуу­лийн сурталчилгаанд зарцуулах бус хувиараа зээлсэн. Мөн зээлсэн мөнгөө барагдуулж дуусгасан гэх тайлбар өгөөд бай­гаа аж. Токио хотын захирагчийн энэхүү дуу­лиант хэргийг шалга­хаар тусгай комисс гаргасан байна. Одоогоор тэдний эцсийн дүн гараа­гүй байгаа юм. Гэвч Н.Иносэ дүн гарахаас урьтан ийнхүү огцро­хоо мэдэгдлээ.  Тэрээр эл явдлын талаар "Би тайлбарлах үүрэгтэй хэдий ч  олны эргэлзээ тээнэгэлзээг арилгаж чадахгүй тул уг асуудлыг шийдэх ганц арга зам нь огцрох юм гэж үзлээ" гэсэн байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Erdenebataa?!(123.121.195.116) 2013 оны 12 сарын 20

IToriin alban haagchid iim soeltoi hun baih estoi l doo. >D.Erdenebat shig homhiigoo zuuchihaad muu bugdiig hamgaalj haatsailj baidaggui yum baina. Ene baidliig ni helsen, sanuulsan hun buriig daisan, horlon suitgeh ajil hiij baina gej setgedeg yum hun tord heregtei yu? Nam,toriin ajiltan iim yavuulgui setgelgeetei, yariatai baihaar uzel bodol ni tolovshoogui zaluust yaaj tusgaj ni todorhoi.Onoodor mongoliin niigem buheldee bie bie uguisegsen,hardsan,horlol,hor gesen setgehuin har nomrog buhej baigaag yaahiin argagui AN-iin uvaiogui heden hunii hiij baigaa ajilgedgiig heleh baina.

0  |  0

Uls toriin soeltoi, hem jemjeetei ulsiin toriin alban haagchid ni iim baidag yum baina sh dee. AN-iin lider zadgai sharaa?!

0  |  0
Erdenebataa?!(123.121.195.116) 2013 оны 12 сарын 20

Uls toriin soeltoi, hem jemjeetei ulsiin toriin alban haagchid ni iim baidag yum baina sh dee. AN-iin lider zadgai sharaa?!

0  |  0
Top