Өмнөд Суданы босогчид энхийг сахиулагчид руу дайрч эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 20

Өмнөд Судан өрнөж буй зэвсэгт мөргөлдөөн, бослогыг намжаахад НҮБ хүчээ хаяж эхэлжээ. Хамгийн сүүлийн мэдээгээр тус улсад Энэтхэгээс үүрэг гүйцэтгэж буй гурван цэрэг амиа алдсан гэж ВВС дамжууллаа. Жонлей мужид байрлаж байсн Энэтхэгийн армийн алба хаагчид босогчдын ширүүн дайралтад өртсөн байна. Босогчид Салва Кирийг хөндлөнгийн хүчийг эх орондоо байршуулсныг эсэргүүцэж байгаа бөгөөд Жонлей мужийн Акобо дүүрэгт 45 энэтхэг цэрэг алба хашиж байжээ.

НҮБ-ын зүгээс зэвсэгт мөргөлдөөнийг газар авахуулахгүй байхад гол анхаарлаа хандуулж байгаа аж. Учир нь нутгийн уугуул оршин суугчид, исламын шашинтнуудын гол цөм нь Динка болон Нюир мужид төвлөрсөн. Тэгэхээр одоогийн байдлаар мөргөлдөөний галын шугам ч энд хүчтэй байгаа бөгөөд хоол хүнсний хомсдол, өлсгөлөнгөөс болж иргэдийн хөдөлгөөн бусад газруудад ч эрчимжих төлөвтэй болжээ. Тиймээс яаралтай гал зогсоох арга хэмжээ авахгүй бол иргэний дайн болж хувирахад ядах зүйлгүй болсон гэнэ.

Энэтхэг улсын зүгээс дээрх нөхцөл байдалтай холбогдуулан цэргээ эргүүлэн татах эсэхийг зөвлөлдөж байгаа. Учир нь энэ мөргөлдөөний гол буруутан гэгдэж буй экс дэд ерөнхийлөгч Рьек Мачар “Бид Кирийг ерөнхийлөгчийн албан тушаалаас сайн дураараа буухыг хүсч байна. Тэр суданчуудыг удирдах чадваргүй хүн. Иргэд юу хийхээ өөрсдөө мэдэг” гэж мэдэгдсэн ба энэ нь иргэний дайны галыг асаах үг боллоо гэж үзжээ. Тиймээс дахиж хохирохгүйн тулд цэргүүдээ татах шаардлагыг Энэтхэгийн ард түмэн Засгийн газартаа тавьжээ.

Монгол Улс бол босогчдын хувьд хөндлөнгийн оролцогчид. Тэд одоо эх оронд нь байрлаж буй гадныхан руу дайрч эхэлсэн. Харин манай улсын 850 гаруй алба хаагч тэнд энхийг сахиулахаар байрлаж байгаа. Хэдийгээр өнөөдрийг хүртэл монгол цэргүүд байлдааны ажиллагаанд оролцоогүй боловч одоо тийм биш болсныг дээрх явдал гэрчилнэ.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hhunnu(103.26.193.13) 2013 оны 12 сарын 20

Naad sarmagchinguuddaa Mongol tsereg gej yu baidgiig uzuuleed uguh heregtei...olon zuun jiliin tuuhtei army shuu dee!!!

0  |  0
атар(182.160.10.185) 2013 оны 12 сарын 20

эрсдэлгүй ашиг гэж байхгүй

0  |  0
Manaihaan...(27.123.214.110) 2013 оны 12 сарын 20

Enhiig sahiulah gej ochson yum bol uurgee guitsetgeh heregtei sh dee. Yavlaa, irlee gej sur badruulj show hiine. Tegeed yag hereg ni bolohoor hayad zugtaadag baij taarahgui baih aa! Es bogoos anhnaasaa yavahgui baina biz! Tertei tergui eh orondoo hiij buteeh zuilees ih yum alga!!!

0  |  0
Top