Түүнийг дэлхийн хамгийн хаалттай, дарангуйлагч орны сагсан бөмбөгийн багийг дасгалжуулахаар энэ пүрэв гарагт Хойд солонгост газардсан талаар хэвлэлээр мэдээллээ.
Ирэх оны нэгдүгээр сарын 8-нд Пхенъянд болох тоглолтонд Хойд Солонгосын багийг бэлтгэхээр Дэннис Родман болон баримтат киноны зураг авалтын баг хүрэлцэн иржээ.
Дэннис Родманы хэлснээр “Их сайн залуу” болох Ким Чен Уны төрсөн өдрийг тохиолдуулж “NBA”-гийн хуучин тоглогчдоос бүрдсэн баг Умардын багтай нөхөрсөг тоглолт хийхээр болсон талаар ажиглагчид мэдээлж байна. Энэ удаа сагсан бөмбөгийн тамирчин сайн найзтайгаа уулзах эсэх нь тодорхойгүй байгаа юм. Учир нь Чан Сон Тэк-ийг цаазаар авснаас хойш Хойд Солонгос улс төрийн эмх замбараагүй байдалтай байгаа бөгөөд, хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн асуудлаар Хойд Солонгос, АНУ-ын харилцаа хурцадмал байдалтай байгаа юм.
Жилийн өмнө Хойд Солонгос АНУ, Өмнөд Солонгос болон Японд цөмийн зэвсэг туршина хэмээн сүрдүүлж байх үеэр Дэннис тус улсад зочилсон нь олны дургүйцлийг ихээхэн хүргэсэн юм.
“Forbes”-ийн мэргэжилтэн Гордон Чанг: “Ким Чен Ун өөрийн улсыг эв нэгдэлтэй, аз жаргалтай болгож харагдулах нь юу юунаас чухал. Үүндээ ч Дэнис Родмантай найзын харилцаага ашиглаж байгаа хэрэг. Цаашид ч иймэрхүү хуурамч Пи Ар нилээд хэд гарах нь дамжиггүй” гэжээ. 52 настай Родмэн найз дээрээ гуравдахь удаагаа зочилж байгаа нь энэ юм.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл ( 2 )
ene khogshin sarmagchin ELBEGDORJ-oos iluu yum b/naa estoi ndnii bulai bolson doo er ny khen ve gedgee medsen ny deer dee
ene nohoi ochij udahgui obamad tsaatsluulhande