Украйнчууд монгол гэр барьжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 21

Украйны нийслэл Киев хотноо 2004 онд болж байсан Гүржийн хувьсгалтай төстэй гэж хэлж болохуйц томоохон эсэргүүцлийн жагсаал эдгээр өдрүүдэд болж байгаа билээ. Энэ жагсаалд 100 мянга гаруй хүн оролцож байгаа бөгөөд тэд Засгийн газрынхаа эсрэг ийнхүү жагсаж байгаа юм. Тэгвэл Киев хотод жагсагчид монгол гэр барьж орогнож байгаа талаарх мэдээлэл бидэнд олдлоо. Уг таван ханатай монгол гэрийг жагсагчид өөрсдийн жагсаж буй талбайдаа барьсан бөгөөд суртал ухуулга хийх байр болгон ашиглаж байгаа юм байна.

Bbh_CnyCQAAEj3W


Украйныг Европын холбоонд нэгтгэхийг хүсэгчдийн уг жагсаал илүү өргөн хүрээг хамарсаар байна. ОХУ-ын нөлөөнд автаж, улс орны ашиг сонирхлыг үл хүндэтгэсэн гэж буруутгагдаад буй Украйны Ерөнхийлөгч Виктор Янукович ард иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй нүүр тулгарч, байр суурь нь ганхаж эхлээд буй юм. Үүнээс болж тус улсын эдийн засаг ч уруудаж эхэлсэн талаар дэлхийн хэвлэлүүд онцолж байгаа юм. Уг жагсаал хэзээ дуусах нь одоогоор тодорхойгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top