Япон улс Хятадыг эсэргүүцэхээр армиа чангатгаж эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 21

Хятадын Засгийн газар Японы Үндэсний аюулгүй байдлын стратеги, цэргийн шинэ бодлогыг буруутгаж буйгаа албан ёсоор илэрхийлсэн талаар ВВС мэдээллээ. Япон улс саяхнаас аюулгүй байдлаа хангах шинэ төлөвлөгөө боловсруулж, үүний дагуу армийн хүчээ зузаатгаж байгаа аж.

Долоо хоногийн эхээр Японы арми автомат удирдлагатай байлдааны онгоц /нисэгчгүй/, өндөр технологийн газар уснаа явагчаар зэвсэглэнэ гэж мэдэгдсэн. Бээжингийн үзэж буйгаар, энэ нь Хятадын Зүүн тэнгис дэх арлын маргаанаас үүдэлтэй ба япончууд армийн хүчээр асуудлыг шийдэхийг санаархаж байгаа ажээ.

Харин цэргийн стратегийн шинэ хөтөлбөр зэрэг нь зүгээр өнгөлөн далдлалт гэсэн байна. Гэхдээ Япон улс Хятадын Зүүн тэнгис дэх маргаант арлуудын орчимд хятадууд агаарын хамгаалалтын бүс бий болгосны дараа армийн хүчээ нэмэгдүүлэх талаар ярьж эхэлсэн юм.

Ерөнхий сайд Шинзо Абэ ч энэ талаар мэдэгсэн ба тэрбээр “Цэргийн хамгаалалтын хүрээг өргөжүүлэх онцгой нөхцөл үүссэн” гэсэн. Японы цэргийн хүчийг зузаатгах бодлогын хүрээнд ойрын таван жилд пуужин эсэргүүцэгч, байлдааны шумбагч хөлөг, газар уснаа явагч, автомат удирдлагатай сөнөөгч онгоцыг олон тоогоор худалдаж авна гэжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Муу хужаа(112.72.13.126) 2013 оны 12 сарын 21

Муу хужаа нарыг нам дар

0  |  0
Top