“Apple” болон “China Mobile”нар хамтран ажиллах гэрээ байгууллаа

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 23

Ирэх оны 17-ноос эхлэн  “iPhone”-ы 5S, 5C загварууд албан ёсоор Хятадад худалдаалагдахаар болжээ.  Одоогийн байдлаар “iPhone” гар утасны сүүлийн үеийн загварын үнэ хэд байх нь  тодорхойгүй байгаа юм. Ийнхүү “Apple” брэнд Хятад улстай гэрээ байгуулснаар дэлхийн хамгийн олон хүн амтай зах зээлд нэвтрээд зогсохгүй, орлогын эх үүсвэрээ тэлж байгаа юм.

Хятадын 1.3 тэрбум хэрэглэгчийг  ”Apple” корпораци өөртөө татах гэж оролдож байсан хэдий ч “Xiaomi” гийн хямд гар утаснуудад боломжоо алдаад байсан юм.

 “China Mobile” нь дэлхий даяар 700 сая хэрэглэгчтэй  төрийн өмчийн харилцаа холбооны компани бөгөөд “iPhone” үйлдвэрлэгчид ч тэдэнтэй гэрээ хэлэлцээр хийх гэж нилээдгүй оролдлого хийж байсан юм.

Гэрээ хийгдэхээс  өмнө “Cantor Fitzgerland”-ын шинжээчид ойролцоогоор 35-40 сая “iphone” хятадын ”China Mobile”сүлжээнд хшиглагдаж байгааг тооцоолж байсан бөгөөд, албан ёсоор гэрээ хийснээр нэмж 20-25 сая гар утсыг эхний жилдээ нийлүүлэх боломжойг тооцоолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top