Өмнөд Суданы босогчид нефть олборлогч газруудыг бүсэлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 23

Өмнөд Суданы дэд Ерөнхийлөгч асан Риек Мачарын мэдэгдсэнээр тус улсын нефть олборлолтын ихэнхийг  хангадаг Юнити мужийг босогчид эзэлсэн байна.

Тэрбээр хэдхэн сарын өмнө огцорсон бөгөөд, Засгийн газрын дайчидтай тэмцэж буй хүчнийхэн  түүний удирдлага дор байгаа төдийгүй  төр засгийнхатай хэлэлцээр хийхэд  бэлэн гэдгээ “BBC” –д өгсөн ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

Энэ сарын 16-нд Өмнөд Суданы ерөнхийлөгч Салва Киир түүнийг төрийн эргэлт хийх гэж оролдсон хэрэгт буруутгасан юм. Үүний дараахан Жуба хотод мөргөлдөөн болсон билээ. 500 гаруй хүн амиа алдсан уг тулаанд янз бүрийн овог аймгийн төлөөлөгчид оролцсон юм.

Салва Кийр энэ эмх замбараагүй байдалд Мачар болон түүний нуэр үндэстнийг буруутгаж байгаа юм. Харин Кийр өөрөө динка хэмээх угсаатны бүлгийн хүн юм. Тиймээс нуэрүүд Динка угсаатныг Өмнөд Суданы Улс төрийн тавцанд ноёрхож байна гэж үзэж байгаа аж.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрри энэ үйл явдалтай холбогдуулан өнгөрөгч бямба гарагт Өмнөд Суданы удирдагчдыг улс төрийн хэлэлцээр хийхийг уриалсан юм. Эс тэгвэл тус улсын тусгаар тогтонолд аюул заналхийлэл учирч болзошгүй гэдгийг сануулсан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top