Оросын “Pussy Riot”-ын гишүүнийг суллажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 23

Оросын ерөнхийлөгч В.И.Путиныг эсэргүүцэж, эмх замбараагүй байдал үүсгэсэн “Pussy Riot”-ын хоёр гишүүнийг өршөөлийн хуулиар суллажээ.  2012 оны гуравдугаар сард Мария Алехина болон Надежда Толокиннова нар зохисгүй үзүүлбэрийнхээ төлөө 2 жилийн ял авч байсан юм.

Алехинаг  энэ даваа гарагт өршөөлийн хуулиар суллагдсан талаар Надеждагийн нөхөр Пётр Верзилов хэвлэлийнхэнд мэдэгдсэн юм.

Харин Верзиловынын гэргий Надежда Толокинноваг энэ долоо хоногт багтаан суллахаар болжээ.

Өнгөрөгч долоо хоногт  Оросын Засгийн Газар өршөөлийн хуулийг баталснаар мянга мянган хоригдол эрх чөлөөтэй болох боломжтой болсон юм. “Pussy Riot” хамтлагийн гишүүд хоёулаа бага насны хүүхэдтэй гэсэн үндэслэлээр уг хуулинд хамрагдсан байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top