Өмнөд Суданд амиа алдагсдын тоо хэдэн мянгаар тоологдож байна

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 25

НҮБ-ын шинжээчдийн мэдээлж буйгаар өнгөрсөн долоо хоногт Өмнөд Суданы мөргөлдөөнөөс болж амиа алдсан хүний тоо хэдэн мянгад хүрчээ. Аюулгүй байдлын зөвлөлөөс тус улс дахь энхийг сахиулагчдын тоог нэмэх зүйтэй гэж үзсэн байна. Одоогийн байдлаар нийт 12 мянга 500 энхийг сахиулагч Өмнөд Суданд алба хааж байгаа аж.

Ерөнхийлөгч Салва Кир босогчдод эзлэгдсэн Бор хотыг армийн хүчээр буцаан авсан гэжээ. Тэрбээр “Улс оронд маань өрнөсөн нөхцөл байдлаас хамгийн хүнд нь энгийн иргэдэд хоол дутагдаж, халдварт өвчин гарсантай холбоотой. Засгийн газраас чадах хэрээрээ тусалж байгаа ч одоогийн нөөцөөр удаан тэсч чадахгүй” гэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top