Хятадад Б гепатитын эсрэг вакцин хийлгэсний улмаас найман хүүхэд нас барсан гэж “Синьхуа” агентлаг уламжиллаа. Сичуан мужийн төв эмнэлэгт өнгөрсөн ням гаригийн үдийн орчим төрсөн эдгээр хүүхэд даваа гаригт амьсгал хураажээ.
Хятадын эрүүл мэндийн шинжээчид үүнийг Засгийн газрын дархлаажуулалтын хөтөлбөртэй холбон тайлбарлаж байгаа бөгөөд олон нийтийг хамруулахыг чухалчилснаас эм тарианы чанарт анхаараагүй гэж үзсэн байна. Одоогоор вакцин үйлдвэрлэсэн компанийн бүтээгдэхүүнийг шинжилж байгаа аж.
Энэ нь Шензэнд байдаг “BioKangtai” гэдэг үйлдвэр. Тус үйлдвэрийн эзэд хүүхдүүдийн үхэл яг вакцинаас болсон эсэхийг яаралтай тодруулахыг шаарджээ.
Сэтгэгдэл ( 0 )