Сирийн Гадаад харилцааны яамнаас босогчид химийн зэвсэг хэрэглэсэн талаар мэдээлжээ. Алан хядагчдын бүлэглэлүүд үгсэн тохирч, хэд хэдэн газар хүнд их буу болон химийн зэвсэг ачсан машин байрлуулсан байна. Гэхдээ Засгийн газрын арми халдлагыг таслан зогсоож чадсан аж.
Гэвч алан хядагчид энэ нь зөвхөн эхлэл гэж мэдэгджээ. Энэ мэдэглийнхээ үнэн бодит гэдгийг ч харуулсан. Учир нь Аль-Кайдагийнх гэж өөрсдийгөө тодорхойлсон алан хядагчид Дамаскт хороор цэнэглэсэн бөмбөг тэсэлж, үүнээс болж 28 хүн амиа алдсан байна.
Сэтгэгдэл ( 0 )