Египетийн Ерөнхий сайд асан Хешам Кандилыг баривчилсан гэж үндэсний “MENA” агентлаг мэдээлэв. Хешам Кандил исламист Ерөнхийлөгч асан Мохамед Мурсигийн хүн бөгөөд саяхан түүний ялыг хүчингүй болгосон байсан.
Дотоод хэргийн яамны мэдээлж буйгаар, Кандилыг Сири рүү нууцаар зугтах гэж байхад нь баривчилжээ. Түүнийг энэ удаа авилга, татвараас зайлсхийсэн, бусдыг дарамталсан гэж буруутгаж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )