Ходорковский Швейцарийн виз хүсчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 25

ОХУ-ын ерөнхийлөгч Путины зарлигаар өршөөгдсөн газрын тосны "ЮКОС" компанийн тэргүүн асан Михаил Ходорковский гурван сарын хугацаанд хүчинтэй Швейцарийн виз авах хүсэлт гаргажээ.

Энэ тухай Швейцарийн Гадаад хэргийн яамнаас иш татан Associated Press мэдээлсэн байна.
Түүний хүсэлтийг ойрын хэдэн хоногт багтаан шийдвэрлэх байна.

Энэ сарын 20-нд суллагдаж хувийн онгоцоор Берлин рүү ниссэн боловч цаашид Швейцарьт амьдарч магадгүй гэж хэлж байв.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр түүний ихэр хөвгүүд болох Глеб, Илья хоёр Швейцарьт сурдаг аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top