ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Украйнаас гурван тэрбум ам.долларын бонд худалдаж авч байгаа гэж мэдэгдлээ. Тэрбээр энэ шийдвэрийг хөрш орныхоо эдийн засгийг дэмжиж буй явдал гэж тайлбарлажээ.
Украйны Ерөнхийлөгч Виктор Янукович Европын холбоо болон украйнчуудын эсэргүүцэлтэй тулгарч байгаа ба энэ нь томоохон орд газраа худалдсантай холбоотой. Украйнчууд одоо түүнийг хариуцлага хүлээх ёстой гэж шаардаж байгаа. Энэ улсын Засгийн газар 15 тэрбум ам.долларын бонд гаргасан. Мөн Кремлтэй байгалийн хийн томоохон гэрээ байгуулсан.
Сэтгэгдэл ( 0 )