Зул сарын баяраар лалын хэт даврагдсад Багдадад халдлага үйлдэж, христийн шашинт 38 энгийн иргэний хөнөөжээ. Алан хядагч, амиа золиослогчид Багдадын өмнөд хэсэгт тэсрэх бөмбөг суурилуулсан хоёр машин дэлбэлсэн байна.
Христийн шашныг эсэргүүцэгчид мөн Афганистаны нийслэл Кабул дахь АНУ-ын ЭСЯ-ны гадаа бөмбөг тэсэлсэн ч хүний амь эрсдээгүй аж. Одоогоор эдгээр халдлагыг хариуцлагыг өөртөө хүлээх бүлэглэл гарч ирээгүй байна.
Сэтгэгдэл ( 0 )