Ютүб сайтад элэглэл нийтэлж оруулсныхаа төлөө Арабын нэгдсэн Эмират улсын шүүхээс АНУ-ын иргэн нэг жилийн хорих ял сонссон байна. Өдгөө 29 настай Шезанне Кассим өнгөрсөн дөрөвдүгээр сард Абу Даби хотын тухай 20 минутын элэглэл хийж, онлайнаар цацсаныхаа дараа хоригдсон гэж гэр бүлийнхэн нь мэдээллээ.
Уг дүрс бичлэгт биеэ хамгаалахын тулд углааш шидэх, ташуураар ташуурдах зэрэг бие хамгаалах урлагаар хичээллэж буй "Үхэл таригч дээрэмчид" хэмээх хэсэг залуусын тухай гардаг аж. Гэтэл Арабын нэгдсэн Эмиратын хууль тогтоогчид Ш.Кассим болон түүний нөхдийг тус улсын кибер хуулийг зөрчиж, Эмиратын нэр төрд сөргөөр нөлөөлсөн гэж үзэн Ш.Кассимтай хамтран уг бичлэгийг хийсэн гурван хүнд тус бүрт нь нэг жил шоронд хорих, 2.7 мянган ам.доллараар торгох шийтгэл оноосон аж.
Абу Дабийн шүүх өмнө нь ижил төрлийн үндэслэлээр хэд хэдэн хүнд эрх чөлөөг хасах шийтгэл оноож байсан юм. Тухайлбал, өнгөрсөн сард гэхэд л Эмират дахь улс төрийн шүүхийн тухай шүүмжлэлтэй жиргээ нийтэлсэн этгээдийг хоёр жил шоронд хорих шийтгэлээр цээрлүүлж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )