Хүмүүс пиранха загасны дайралтад өртжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 27

Өнгөрсөн лхагва гаригт Аргентины Парана голд сэлж байсан хүмүүс махчин загаснуудын дайралтад өртөж, 70 гаруй хүн бэртсэн байна. Тэнд байсан хүмүүсийн дүрсэлснээр жижиг хэмжээтэй, хурц шүдтэй эдгээр загас яг аймшгийн кинонд гардаг шиг хүмүүс рүү дайрч, голын ус нүд ирмэх зуур улаанаар эргэлдсэн байна. Харин мэргэжилтнүүд үүнийг пиранхагийн төрлийн махчин загас гэж үзжээ.

Золоор махчин загасанд дайрагдсан хүмүүс амь эрсдээгүй ч нэлээд хүнд бэртсэн гэнэ. Тухайлбал, Зул сарын баяраар гэр бүлийнхэнтэйгээ аялаж байсан долоон настай охин баруун гарынхаа чигчий хурууг загасанд тасдуулжээ. Үүн шиг хуруу, гар, чих, хамраасаа салсан, биеийнхээ энд тэндээс тас татуулсан хүн олон байгаа аж.

Үндэсний баялгийн сангийн Санта Фе-гийн сав газрыг хариуцсан мэргэжилтэн Рикардо Биасаттигийн хэлснээр, уур амьсгалын өөрчлөлт, усны бохирдлоос болж эдгээр загасны иддэг усны амьтад устаж байгаа. Үүнээс болж махчин загаснууд эрэгт ойртож, хоол хайх болсонтой холбоотой аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top