АНУ-ын хойд, Канадын өмнөд нутгаар эрс хүйтэрч, гудамж талбай мөсөөр хучигдсаны улмаас цахилгаан станцуудын ажил доголдож, олон зуун мянган хүн халаалт, дулаан, эрчим хүчнээс таслагджээ. Энэ байдал дөрөв дэх хоногтойгоо золгож, 19 хүн осгож, хийнд хордож амиа алдсан байна. Засгийн газар, мужийн удирдлагууд, эрчим хүчний компаниуд чадлаараа ажиллаж байгаа ч энэ бүс нутгийг цахилгаантай болгож хүчрэхгүй байна.
Одоогоор Засгийн газраас иргэдэд дулаан хувцас, хөнжил, хүнсний тусламж явуулж байгаа ч цаг агаараас болж амиа алдагсдын тоо өсөж магадгүй гэж CNN мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )