“Мусульман ахан дүүс”-ийн гишүүдийг баривчилжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 27

Египетийн түр зөвлөл лхагва гарагт “Мусульман ахан дүүс”-ийг террорист бүлэг хэмээн аллбан ёсоор тодорхойлсон.   Харин өчигдөр буюу ганц өдрийн дотор Египет даяар энэ бүлгэмийн 100 гаруй гишүүнийг баривчилсан талаар хэвлэлээр мэдэллээ.

Тэдний тэн хагас буюу 54 нь бослогыг өдөөн хатгаж, үймээнд биечлэн оролцож,  хүчний байгууллага руу дайрч, зам хааж, хүч хэрэглэсэн тухай  “MENA” мэдэллэв.

Египетын Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хани Абд Эл Фатта тус террорист бүлгийн гишүүн бүрд дор хаяж таван жилийн хорих ял ноогдуулна гэв. Харин тус бүлгийн үйл ажиллагааг хөхүүлэн дэмжигчдийг хүнд хүчир ажил хийлгэн шийтгэх юм байна.

“ Мусульман ахан дүүс” зургаадугаар сар буюу  Ерөнхийлөгч Мухамед Мурсиг ерөнхийлөгчийн албан тушаалаас түлхэн унагсанаас хойш өнөөдрийг хүртэл эсэргүүцлийн болсого хийж олон ч хүний амийг авсан.

Тус шийдвэрийг сонссон АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрри Египетийн гадаад хэргийн сайд Набил Фами-д асуудлын талаар сэтгэл зовниж буйгаа утсаар илэрхийлжээ. Тэрбээр  улс төрийн тогтвортой байдлыг хангаж,  ардчилалын  шинэчлэл хийхийн тулд   Египет үндэстний наад захын хүний эрхийг хамгаалах улс төрийн үйл ажиллагаа явуулах шаардлагатайг онцлон тэмдэглэжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top