Тайландын Засгийн газар сонгуулийг хойшлуулахгүй гэдгээ мэдэгдлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 27

Ид  үймээн самууны үеэр сонгуулийн хорооноос кампанит ажил, нэр дэвшигчид болон сонгогчдын аюулгүй байдлыг харгалзан сонгуулийн огноог хойшлуулах хүсэлт тавьсан билээ. Харин   Тайландын Засгийн газраас өнөөдөр мэдэгдэл хийж, ирэх сонгуулийг хойшлуулахгүй гэдгээ мэдэгдлээ.

“Ид эсэргүүцлийн үеэр сонгууль явуулах нь ихээхэн хохирол авчирч болзошгүй хэмээн Сонгуулийн хороо үзсэн. Үнэн хэрэгтээ Сонгуулийг хойшлуулах нь үүнээс ч илүү аюултай байж мэдэх юм” хэмээн Тайландын дэд ерөнхий сайд Фонгтэп Тэпканжана мэдэгджээ.

Хэдэн долоо хоногийн турш үргэлжилсэн эсэргүүцлийн дараа Ерөнхий сайд Ийнглак Чинаватра 2014 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр дахин сонгууль явуулахаар болсноо зарлсан. Гэвч эсэргүүцэгчид түүний шийдвэрийг эсэргүүцэж байгаа юм. Түүнчлэн,  Ерөнхий сайдын санаачилсан Засгийн газартай хамтарч үйл ажиллагаа явуулах “иргэдийн зөвлөл”-ийг байгуулах  саналаас татгалзсан байна.

Нэр дэвшигчдийг сонгох сонгуулийн үйл явцад саад учруулах зорилгоор зэвсэглэсэн босогчид стадион руу халдсан ба үүний үр дүнд нэг цагдаа амь үрэгдэж, нэг сувилагч болон бусад хүчний байгууллагынхан хүнд бэртэл гэмтэл авчээ. Босогчдыг нулимс асгаруулагч хий ашиглан тараасан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top