Иранчууд ураны олборлолтыг 60 хувиар нэмнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 27

Иран улс ураны олборлолт, нөөцийн хэмжээг нэмнэ гэж албан ёсоор мэдэгдлээ. Тус улсын Үндэсний аюулгүй байдал, Гадаад бодлогын зөвлөлийн гишүүн Хуссейн Накавийн хэлснээр, одоогийн үйлдвэрлэлийг хэвийн үргэлжлүүлэхийн тулд ураны олборлолтыг 60 хувиар нэмэх шаардлагатай аж.

Үүний дагуу Ираны хууль санаачлагчид хэлэлцсэн байна. Гэхдээ олон улсын зүгээс ямар шаардлага ирэхийг харгалзах ёстой гэж зарим хүн үзжээ. Ямартай ч АНУ тэргүүтэй барууны хүчин Ираныг цөмийн хөтөлбөрөө цэгцлэхийг сануулж байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top