Дэлхий нийтээрээ ирэх 2014 оны Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хүлээж байгаа юм. Тэмцээн Бразилын 12 хотын 12 стадионд болно. Гэвч тэдгээр стадионы дээвэр байсхийгээд л нурж, асуудалтай мэдээ үе үе ирдэг бөгөөд стадионыг засаж янзалж байгаад гурван ч хүн нас бараад байгаа юм. Тэгвэл энэ сарын 25-нд Бразилын нийслэл дахь Mane Garrincha стадиумд болсон Бразил, Чилийн эмэгтэй багуудын тоглолтын үеэр дээврээс дусаал гоожсон байна.
Уг стадионыг засварласан компани таван жилийн баталгаа гаргаж өгсөн гэнэ. Тиймээс орон нутгийн удирдлагуудын зүгээс баталгаат хугацаа дуусаагүй байхад яагаад дээврээс ус гоожиж байгаа талаар тодруулахаар болсон байна. Энэхүү стадион нь Бразилд байдаг хамгийн үнэтэй стадион буюу 500 сая ам доллар зарцуулагдсан бөгөөд ирэх дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 17 тоглолт, нээлт хийх чухал стадион гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )