"Мусульман ахан дүүс" байгууллагыг дэмжигч оюутнууд Каир хотын Аль-Азхар их сургуулийн хоёр факультетыг шатаасан гэж Agence France-Presse мэдээлжээ. Исламистуудыг дэмждэг оюутнууд шалгалт болж байсан бизгесийн факультетийн галдснаас гадна хөдөө аж ахуйн факультетийг шатаажээ. Цагдаагийнхан ирэх үеэр тэд мөргөлдөөн үүсгэсэн аж. Нэг оюутан алагдаж, 60 гаруй хүнийг баривчилжээ. Гэхдээ хууль хяналтынхан хохирогчдын мэдээллийг үгүйсгэсэн гэнэ.
Арванхоёрдугаар сарын 24-нд "Мусульман ахан дүүс" байгууллагыг террорист байгууллага гэж зарласны дараа тэдний дэмжигчид цагдаа нартай мөргөлдөөн гаргах болсон бөгөөд өөрсдөө баривчлагдах болжээ. Аль-Азхар их сургууль нь дэлхийн эртний сургуулиудын нэг бөгөөд 988 онд байгуулагджээ. Энэ сургуульд зуугаад орны оюутнууд суралцдаг аж.
Сэтгэгдэл ( 0 )