Израйлийн эрх баригчид АНУ-ын Энхийн хэлэлцээрийн дагуу Палестины 26 хоригдлыг суллав. Засгийн газрын энэ шийдвэр өнгөрсөн бямба гаригт гарсан ч өнөөдөр ийнхүү хүчин төгөлдөх болгожээ.
Шийдвэрийн гүйцэтгэл ийнхүү саатсан шалтгаан нь палестинчуудаас болж амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн үүнийг эсэргүүцсэнтэй холбоотой аж. Эдгээр хоригдол 1993 онд Ослогийн гэрээ байгуулахаас өмнө алан хядах ажиллагаа явуулсан ба тухайн үед 19-28 настай байжээ.
Одоогоор Изайрльд хоригдож буй палестинчуудаас Энхийн гэрээний дагуу 104 хоригдол суллах ёстой юм байна. Өнгөрсөн наймаас аравдугаар сард нийт 52 хүнийг чөлөөлсөн бөгөөд Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас эдгээр хоригдлыг Үндэсний баатрууд хэмээн нэрлэж, хүндэтгэлтэйгээр хүлээн авчээ.
Сэтгэгдэл ( 0 )