Хоёр хүний маргаан үндэстний зөрчилдөөн болох ёсгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 31

Өмнөд Суданы Ерөнхийлөгч Салва Киир босогчдын бүс нутагт эрчим хүч нийлүүлэхгүй байх зарлиг гаргажээ. Тэрбээр Рьек Мачарт хандаж, өдгөө 1000 гаруй хүн амиа алдаад буй энэ хүчирхийллийг зогсоохыг шаардсан ба тэгэхгүй бол шийдвэртэй арга хэмжээ авахаас өөр арга байхгүй гэсэн байна.

Салва Киир “Рьек мачар зөвхөн суудлаасаа салсныхаа төлөө ард түмний эсрэг гэмт хэрэг үйлдэж байна. Хоёр хүний эрх мэдлийн төлөөх тэмцэл үндэстнийг зөрчилдүүлэх ёсгүй” гэжээ. Энэ тэмцэл хоёр долоо хоногийн өмнө нийслэл Жубагаас эхэлсэн бол өдгөө улс орны ихэнхийг хамарсан аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top