Нэгдүгээр сарын 2 дэлхийн түүхэнд

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 02

-1977 оны энэ өдөр Жорж Вашингтоноор удирдуулсан арми Нью-Жерсийн Трентонд англичуудыг бут цохив. АНУ-ын тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэсэн энэ байлдаан түүхэнд алтан үсгээр бичигдсэн.

-1941 оны нэгдүгээр сарын 2-нд Гитлерийн агаарын хүчин Уайлсын Лландафф дуганыг бөмбөгдөж, соёлын эсрэг гэмт хэрэг үйлджээ.

-1963 оны энэ өдөр Вьет Конг анхны том ялалтаа байгуулав. Ап Бакийн тулаан гэж алдаршсан энэ байлдаан америкчуудад том сургамж болжээ.

-1967 оны нэгдүгээр сарын 2-нд Холливудын жүжигчин Рональд Рейган Калифорни мужйн амбан захирагч болсноор улс төрчийн гараагаа амжилттай эхлүүлэв.

-1976 оны нэгдүгээр сарын 2-нд Умард тэнгисийн шуурга дэгдэж, 82 хүн амиа алдаж, 1.3 тэрбум ам.долларын хохирол учирчээ.

-1992 оны энэ өдөр Гүржид төрийн эргэлт гарч, Звиад Гамсахурдиа Ерөнхийлөгчийн суудалд суув.

-1993 оны энэ өдөр Шри-Ланкын тэнгисийн цэрэг Жаффина арал дээр 100 хүнийг алснаар иргэний дайны гал асав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top