Photography гэсэн үг нь (phos-lght, graphe-drawing буюу drawing with light) гэрлээр зурах гэсэн грек үгнээс гаралтай. Хүн төрөлхтөн эртнээс гүдгэр гадаргуутай шилний гэрлийн үйлчлэлийг анзааран дуран авиа болон томоохон талбайд уран зураг зурахад ашиглаж байжээ. Харин хамгийн анхны боловсронгуй аппаратыг 1826 онд Америкийн зохион бүтээгч Жозеф Ньепс бүтээсэн байна. Анхны гэрэл зургийн төхөөрөмж нь дүрс хүлээн авах хавтан болон түүнийг гэрлийн нөлөөнөөс хамгаалсан харанхуй хайрцаг, гэрэл цуглуулагч линз гэсэн бүтэцтэй байсан бол орчин үеийн өндөр технологи бүхий аппарат хэрэгсэлч энэхүү үндсэн бүтцийн дагуу үйлдвэрлэгдсээр байна.
Түүхэн хөгжлийн явцад шат дараалсан технологийн олон олон дэвшлүүд гэрэл зурагт нэвтэрч дүрс хүлээн авах хавтан маань шил, негатив болон позитив хальс, sensor хавтан болон өөрчлөгдөж ирсэн бол харанхуй хайрцаг буюу их бие маань өөртөө гэрлийн хэмжээг тохируулах хөшиг болон хальсаа урагшлуулан татах механизмаас эхлээд дүрсээ ойлгох призм, толь, гэрэл хэмжигч эксконометр, автомат фокусий мэдрэгч гэх мэт маш олон ажиллагааг өөртөө агуулж хэлбэр хэмжээ, үүрэг функцийн хувьд нарийсан хөгжиж ирсэн байна.
Линз буюу дуран маань ч ялгаагүй өөртөө гэрийн хэмжээг тохируулах өрц болон фокуслах механизмтай болж улаар маш олон төрлийн элемент агуулсан өргөн боломж бүхий ажиллагаатай болж линз шилний тунгалагшил болон гэрлийн янз бүрийн нөлөөг арилгах судалгаа эрчимтэй хөгжиж ирсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )