Сомалид 10 хүн амиа алдав

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 02

Сомалийн нийслэл Могадишуд тэсрэх бөмбөг суурилуулсан хоёр машин дэлбэрч, 10 хүн амь эрсэджээ. Алан хядах ажиллагаа “Jazeera” зочид буудлын үүдэнд болсон ба энд гадныхан, улстөрчид, баячууд буудалладаг юм байна.

Энэ үеэр цэргүүд, алан хядагчдын дунд ширүүн буудалцаан болсон гэж ВВС мэдээлжээ. Алан хядлагын хариуцлагыг Исламын бүлэглэл Аль-Шабаб хүлээсэн байна. Энэ бүлэглэл 2011 оноос хойш Могадишуд томоохон байр суурь эзлэх болжээ. Мөн Аль-Шабаб бүлэглэл Аль-Кайдад харъяалагддаг бөгөөд Сомалийн өмнөд, төв бүст нөлөөгөө тогтоож, эрх баригчидтай тэмцэлдэх болсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top