Пакистаны экс Ерөнхийлөгч Пэрвэз Мушарраф шүүх хурлын үеэр ухаан алдаж эмнэлэгт хүргэгдсэн гэж CNN мэдээллээ. Эмч нар түүнийг эмнэлэгт хэвтүүлж, эмчлэхээс өөр аргагүй гэж үзсэн ба түүний шүүх хурлыг ирэх даваа гариг хүртэл хойшлуулсан байна. Пакистаны Мусульман шашинтны холбооны тэргүүн Ашия Ишак “Мушаррафын бие угаасаа таагүй байсан. Лхагва гаригт түүний цээжээр хатгуулж, даралт нь ихэссэн” гэжээ.
Эмч нарын хэлснээр түүнд артерын судасны хагалгаа хийх шаардлагатай ба энэ эмчилгээг Дубайд хийнэ гэсэн юм. Гэхдээ Мушаррафыг Пакистанаас гаргахгүй гэж цагдаагийн байгууллага мэдэгдсэн.
Сэтгэгдэл ( 0 )